Х.Нямбаатар Л.Мөнхбаатар 2019.05.28 | Dardas.mn

ХЗБХ-ны даргад Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нар өрсөлдөнө

ХЗБХ-ны даргад Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нар өрсөлдөнө

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох юм. Тэгвэл тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон Л.Мөнхбаатар нарын нэр яригдаж байгаа аж. Мэргэжлийн зэргийн хувьд хоёулаа адилхан хууль зүйн ухааны магистр зэрэгтэй юм байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
  • 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
  • 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  • 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
  • 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
  • 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
  • 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
  • 1996-2002 онд Орхон Их сургуульд,
  • 2006-2008 онд Цагдаагийн академид /Хууль сахиулахын Их сургууль/,
  • 2008-2012 онд Удирдлагын Академид суралцаж төгсчээ. Хуульч, боловсрол судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын докторант зэрэгтэй.2000 оноос Орхон Их сургуульд хуулийн салбар шинээр нээгдэхэд нь тэндээ Төр эрхзүйн онолын багшаар 7 жил ажиллаж ажлын гараагаа эхэлжээ.
  • 2007-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр ажилласан байна.
  • 2009-2012 онд СХД-ийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, даргын үүрэгч гүйцэтгэгч, дараа  нь 2012 оноос ИТХ-ын дарга гэх мэтчилэн шат дараатай төрийн албыг хашжээ.

СХД-ийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн, НАМЗХ-ны холбооны дарга, МАН-ын дэд дарга, тэргүүлэгч, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчийн сонгуульт ажилтай.

2012 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд намын жагсаалтыг тэргүүлж нэр дэвшиж байхад нь эмнэлгийн газар булааж орон сууц барилаа, төрийн албыг төрлийн алба болгож,  төрсөн дүүгээ төрийн албанд оруулсан гэх зэрэг түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлээр гарч байсан ч удалгүй хэвлэлийнхэн түүнээс албан ёсоор уучлалт гуйж байв. ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа 25 хороотой байсан СХД-т долоон хороог нэмж эмхлэн байгуулжээ. Байгаль орчныг доройтуулж буй ААН, байгууллагатай идэвхтэй тэмцдэг.