Ё.Баатарбилэг Б.Батзориг 2019.05.28 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Ази, Номхон далайн бүсийн чуулганд оролцож буй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүд хүлээн авч уулзлаа

Ази, Номхон далайн бүсийн чуулганд оролцож буй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүд хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2019.05.28/  Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн дэд дарга Сэнгноай Саяалат болон тус улсын  Хөдөө аж ахуй, ойн дэд сайд Боунхоай Хамбоунхэай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.

Уулзалтын үеэр Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг хоёр улсын харилцаа боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хөгжиж байгааг онцлоод цаашид аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. 

БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн дэд дарга үүнтэй санал нэг байна гэлээ. Цаашид хоёр орны Парламентын бүлгэмийн хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг саналыг хүлээн авч, ойрын хугацаанд хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргахаар талууд тохиролцлоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй БНСУ-ын Их Хурлын гишүүн Юн Жүнху, Чой Ёон Хэ нарыг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны хамтын ажиллагаа олон талаар хөгжиж байгааг талууд онцлоод, ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан Парламентуудын зүгээс онцгой анхааран ажиллах болно гэдгийг тодотгосон юм.Цаашид Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн харилцааг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Б.Батзориг илэрхийллээ. БНСУ-ын Их Хурлын гишүүд уг хүсэлтийг цааш уламжилж, хамтын ажиллагаагааг өргөжүүлэхэд анхааран ажиллах болно хэмээлээ.