А.Сүхбат 2019.05.28 | Vip76.mn

А.Сүхбат: Олон улсад түгээмэл тархацтай гэсэн нэр томьёо байдаггүй

Өнөөдөр /2019.05.28/ Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж, Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ынх гишүүн А.Сүхбат:

Энэ түгээмэл тархацтай ашигт малтмал гээд байгаа энэ нэршилийг 2014 онд батлагдсан хуулиар бол Монгол улс л хэрэглэж байгаа юм байна. Бусад улс оронд түгээмэл тархацтай гэдэг нэр томьёо алга байна.

Тэгэхээр энэ уул уурхай, геологийнхоо нэр томёогоор явах юм уу? аль эсвэл зохиомол юмаар явах уу гэдгээ бүгдээрээ  бодолцсон дээр юуг түгээмэл гээд байгаа юм говийн элсийг түгээмэл гээд байгаа юм уу голын хайргыг түгээмэл гээд байгаа юм уу энийгээ нэг учрыг нь ол.

Голын хайрга бол голдоо л хэрэгтэй өөр юунд ч хэрэглэж болохгүй гэдгийг л өнөөдөр ойлгох хэрэгтэй. Гэтэл түгээмэл тархацтай гээд голын хайргыг орой 8 цагаас өглөөний 6 цаг хүртэл зөөж л байгаа шүү дээ. Хэдэн жил зөөв тэгээд энэ барилга байшингуудын чанар гэж авах юм байхгүй. 6 баллын газар хөдлөлт даах барилга 1990 оноос хойш баригдсан уу? Ирээдүйгээ хайрлая.

Ихэнх барилгын чанар маш муу байна. Доор суурь нь хэв гажилттай. Бусад улс оронд яагаад орон сууц үнэтэй байдаг вэ гэхээр яаг чанар стандартаа баримталж бүтээсэн байдаг гэтэл Монголд ихэнх байруудыг голын хайргаар цутгасан. Яавал бид нар ирээдүйдээ баталгаатай амьдрал  үлдээх юм гэдгээ л ярьмаар байна.