М.Билэгт 2019.05.28 | Vip76.mn

М.Билэгт: Туул голын дагуу айдасгүй зорчих боломжийг олгоход анхаармаар байна

Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж, Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ынх гишүүн М.Билэгт:

Бид зах зээлд шилжсэнээс хойш энэ сайхан өргөн дэлгэр газар нутгаа сүйтгэж дуусаж байна. Газар эзэмших ашиглах эрхийг өгч эндээс л орлого олохгүй бол болохгүй нь гэдэг ойлголтыг бүх шатны Засаг дарга нарт олгосон.

Өндөр хөгжилтэй орны туршлага судалж байна гээд төрийн албан хаагч нар яваад л байх юм. Гэтэл тэнд хэдэн зуун жилээр оршин тогтнож буй том хотууд хотынхоо дундуур урсаж буй голоо тордоод урсацыг нь сайжруулаад болоод л байх юм. Бид байдаггүй ээ.

Улаанбаатар хотод байгаа хүүхэд залуус хойч үе маань Туул голынхоо эргээр тайван тухтай зорчиж, байгаль дэлхийтэйгээ харьцах боломж жилээс жилд алдагдаж байна. Жирийн иргэд тийшээ орох боломжгүй болоод байна. Туул голын дагуу жирийн иргэд, хүүхэд, залуус айдасгүй зорчих боломжийг олгоход анхаармаар байна.