Ц.Даваасүрэн 2019.05.29

Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  05 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын эрчим хүчний салбар, сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд, Монгол Улс болон Европын Холбооны орнуудын эрчим хүчний салбарынхамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн Европын Холбооны орнуудын Элчин сайд нарын сонирхсон сэдвүүдтэр дундаа сэргээгдэх эрчим хүчний талаарх асуултуудад хариулт өгч,харилцан санал солилцлоо.  

Уулзалтын төгсгөлд Элчин сайд нар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, талуудын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л төвшинд өргөжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Дашрамд дуулгахад Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.