2019.05.30

Ц.Гарамжав: Нотариатчдын танхимын удирдлага хэдэн жилээр сонгогдох вэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцси йн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав зарим асуудлаар Ажлын хэсгийн ахлагчаас тодруулга авлаа. 

Ц.Гарамжав

Шнэчилсэн найруулгаар нотариатчдын бүтэц зохион байгуулалт, удирдлага дахин сонгогдох зэрэг асуудал дээр ямар ч шинэчлэлийг тусгасан вэ? өмнө нь энэ асуудал дээр нилээн шүүмжлэл байсан. Ялангуяа удирдлагын хэсэгт шинэчлэл орохгүй байна, ардчилсан зарчим хэрэгжихгүй байна гэсэн асуудал тавигдаж байсан. 

Мөн алслагдсан аймаг, сум, баг орон нутагт орон тооны нотариатч байдаггүйгээс болж тухайн тамгын газрын дарга энэ ажлыг хийж байсан. Тэгэхээр энэ хуулийн шинэчлэлээр давхар хуулийн мэргэжилтэн нотариатчдын үүрэг гүйцэтгэгчээр хариуцуулж болно гэсэн зохицуулалт орсон байгаа. Энэ талын харилцааг энэ хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан талаар тайлбар өгнө үү. 

Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариуллаа.