Даваасүрэн.Ц 2019.05.30 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын оюутнууддаа лекц уншлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын оюутнууддаа лекц уншлаа

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 60 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд тус сургууль нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их сургуулийн үүрэг оролцоог эрчимжүүлэх зорилгоор цуврал лекцүүдийг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний их сургуулийн урилгаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн"Ухаалаг Эрчим хүч-2019 Бодлого ба хэрэгжүүлэх арга зам" сэдвээр лекц уншиж, эрдэмтэн багш, оюутнуудтай санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр сургуулийн удирдлагууд эрчим хүчний яамтай боловсон хүчний бодлогоо уялдуулах, салбарт ажиллаж байгаа мэргэжлийн үнэмлэхтэй залуусыг дээд боловсролтой болгох, Эрчим хүчний их сургуулийн ахисан түвшний судалгааны багийнхантай хамтарч ажиллах талаар Сайд Ц.Даваасүрэнтэй санал солилцсон юм.

Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн уулзалтын төгсгөлд өөрийн санаачлага дэмжлэгтэйгээр орчуулагдан гарсан Канадын сэтгүүлч Наоми Клайны "Шок номлол-Гамшгийн капитализмын үүсэл" хэмээх номын талаар танилцуулга хийлээ.