А.Сүхбат 2019.05.30 | Vip76.mn

А.Сүхбат: Гэр бүлийн суурь хүмүүжилд энэ хууль яаж үйлчлэх юм бэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат гэр бүлийн суурь хүмүүжилтэй хуулийн хэрэгжилт хэрхэн уялдаж байгааг ажлын хэсгээс асуусан юм. 

А.СҮХБАТ

Энэ хуулийг сурталчлах, таниулах, хуулийг хэрэгжүүлэхэд 10 тэрбумын зарцуулна гэдэг том тоо л доо. Энэ том тоог бууруулахын тулд ямар ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг дээр надад асуулт бас санал байна. Хүн болох багаасаа гэж ЕБС-д энэ хуулийг оруулж өгөх боломж байгаа юу? 

Зарим орны энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг судалж үзэх ёстой юм шиг байгаа юм. Жишээ нь Герман улс байна. Үр, хүүхдүүддээ хуулийг ясанд нь тултал шингээж өгдөг. Тэгэхээр энэ бүхэн гэр бүлээс эхлэлтэй юмаа. ЕБС-д нь суралцаж байх үед нь хэрхэн гэрийн суурь хүмүүжлийг суулгаж өгөх ёстой юмаа. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.