Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.05.31

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болж нэгдсэн хуралдааныг өндөрлүүлсэн билээ.

Тиймээс өнөөдөр зарчимын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.