Л.Болд 2019.05.31 | Vip76.mn

Л.Болд: Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлнэ үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг хурал даргалагч танилцуулсан бөгөөд гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

"Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Хуралд оролцсон гишүүд энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан. Тэгэхлээр тухайн долоо хоногт нь буюу өнөөдөр хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Гэтэл хэлэлцэх асуудлын жагсаалтанд энэ тухай алга. Одоо УИХ хийх ажлаа олж ядаж байна. Гэтэл хэлэлцэх ёстой нийгмийн, ард түмний хүлээлттэй олон асуудлууд хуримтлагдсаар байна.

Баасан гариг бүр Засгийн газрын цаг болон Ерөнхий сайд мэдээлэл хийхээ больсон юм уу? Цөөн ч гэсэн сөрөг хүчин энд байна. Ардчиллын үндсэн зарчим чинь энэ шүү дээ. Сөрөг хүчин одоо гудамжинд гарч жагсаж байна. Ингэж болох хэдий ч үүгээр асуудлууд шийдэгдэхгүй.

УИХ Оюутолгойн ажлыцн хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж хариу гаргах хэрэгтэй. Засгийн газар юу хийж байгааг сонсмоор байна. Үүнийг шаардаж байна. 

Бид түүхэндээ хамгийн муу их хурал гэж үлдэх нь. Бид эрүүдэн шүүлтийн бичлэг үзсэн. Содномдаржаа, Чимгээ нар 4 жил тэнд ямар их зовж, хамаг эд эрхтнээрээ гэмтэж, өвчлөөд байж байгааг бид харсан, мэдсэн. Одоо гэтэл юу ч болоогүй юм шиг ингээд мартах уу? УИХ-аас арга хэмжээ авахгүй юу? Бид энэ бичлэгийг үзээд бүтэн сар боллоо.

Би үдээс хойших чуулганы хуралдаанаас чөлөө авмаар байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хамт хорих ангид очиж Содномдаржаа, Чимгээ нартай уулзана. Эрүүдэн шүүлт байсан. Байх ёстой юм шиг ийм байдалруу явж байна. ийм байж болохгүй. Тэр бичлэг нууцаас гарсан л юм чинь одоо иргэддээ үзүүлэх цаг нь болоогүй юу? Монголын иргэдийг хийгээгүй хэргийнх нь төлөө яаж эрүүдэн шүүснийг харуулах ёстой. Гэтэл эрүүдэн шүүсэн нөхдүүд гавьяа байгуулсан юм шиг одоо өрөвдүүлээд явж байна. Харин эрүүдэн шүүлгэж тамлуулсан нь тэнд хүмүүс эрүүл мэндээрээ сүйрч, хатаж байна. Одоо Засгийн газраас шаардаж байна. Энэ бичлэгээ олон түмэнд үзүүл."