М.Билэгт 2019.05.31 | Vip76.mn

М.Билэгт: Жолооч нарт олгодог олон зөвшөөрлөө цөөлөх хэрэгтэй байна

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Энэ хуулиар татвар төлөгчдийн хөрөнгөөр хийгдэж байгаа замыг эвдэхгүй байх нөхцөлийг бий болгож чадах уу? 2015 онд бондын 2 их наяд төгрөгөөр автозам барьсан. Гэтэл валютын ханш өсөөд 4 их наяд болж төлөгдөж байгаа. Энэ их мөнгийг замд зарцуулсан. Энэ нь жил ч хүрэхгүй эвдрээд байна. үүнийг хэрхэн хуулиар зохицуулж байна вэ?

Монгол иргэдээ ажил орлоготой болгох зүйлийг Зам тээврийн хөгжлийн яам Монгол жолооч нараа дэмжихгүй байгаа юм бэ? Тиймээс Ц зөвшөөрөл гэх мэт зүйлийг чирэгдэлгүй олгомоор байна.

Жолооч нарт хүндрэл учруулж байгаа олон зөвшөөрлөө зогсоогооч ээ, цөөлөөч ээ, зохицуулаач ээ. Жолооч нараас хамгийн их татвар, хураамж авдаг газар бол ЗТХЯ. гэсэн ч жолооч нар үүнийхээ үр дүнг амсахгүй байна."