Сумъяабазар.Д 2019.05.31 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ

Эх орны минь гэрэлт ирээдүй, аав ээжийн амин эрдэнэ болсон мянга мянган хүүхэд багачууддаа эрүүл энх, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье.

Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, монгол ёс уламжлалаа хүндэтгэн сахисан, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе.

 Хүүхэд зөв бие хүн болж төлөвших нь гэр бүлээс эхлэлтэй учир гэр бүлийн хайр халамж анхаарал, аав, ээжийн үнэт сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг эцэг, эх, асран хамгаалагч бүр үргэлж санаж явах учиртай.

Гэр бүл, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг сурч боловсрох таатай нөхцөлөөр хангахад Монгол Улсын Их хурал, Засгийн газар бүх талаар анхаарч ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

НИЙСЛЭЛИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР