Болд.Л Батзандан.Ж 2019.05.31 | Gogo.mn

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй цагаатгахын төлөө ажиллаж байна

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй цагаатгахын төлөө ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа хорих дамжин өнгөрөх 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай ганцаарчилсан уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай ганцаарчилсан уулзалтуудыг түр хорооны гишүүд хийгээд гараад ирлээ. Т.Чимгээгийн биеийн байдал тааруу. Олон сар шулуун гэдэснээс нь цус алдаж байгаа гэнэ. Нилээн тамир муутай байна. Энэ тухай хорих ангийн дарга болон эмч нартай ярилаа. Хүний хүүхдийг хилсээр хэлмэгдүүлж, авчирч хорьчихоод аминд нь хүрвэл хүлээж авахгүй шүү гэдгийг хорих ангийн эмч, дарга нарт хатуухан хэллээ.

Мөн эрүүл мэндийн нарийн шинжилгээнд оруулах саналаа ч хэллээ. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллана гэдгээ хорих ангийн дарга нар хэлж байна. Б.Содномдаржаагийн биеийн байдал ч мөн тааруу, тамирдсан, ядарсан, цөхөрсөн шинжтэй харагдаж байна.

Л.Болд: "Маргааш эх үрсийн баяр болно. Т.Чимгээ гурван хүүхдийн эх, харин Б.Содномдаржаа найман хүүхдийн эцэг. Тиймээс гэр бүлд нь мэнд дамжуулах хүн ёсны уулзалт боллоо. Биеийн байдал нь тааруу байгаа ч сэтгэл санааны хувьд жилийн өмнө уулзаж байснаас арай дээрдсэн байна.

Эрүүдэн шүүлт 400 гаруй хоног үргэлжилсэн. Тэрнээс Т.Чимгээг 100 гаруй хоног пудвольд, харанхуй өрөөнд эрүүдэн шүүлт явуулсан. Т.Чимгээ, намайг фудволк, дотуур өмдтэй нэг удаа усанд оруулахгүй, дотуур хувцсыг нь ч солиулахгүй хорьсон гэж Чимгээ уйлж байгаад сая ярилаа. Эрүүдэн шүүлтийн бичлэгт гарсан зүйлсийг дахин нотолж байна.

Бид сая уулзсан бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ид болгож болох уу? гэж асуусан хоёулаа зөвшөөрсөн. Энэ асуудлыг бид Түр хорооны хэмжээнд ярилцаад, ирэх долоо хоногт нээлттэй цацъя гэж ярилцаж байна гэлээ.