“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа
2019.05.15

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа

Нийслэлийн ЕБС-ийн лаборатори 20-р сургууль 2019 оны 05 сарын 11-нд багш нарынхаа дунд “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт багш нарын арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын тэргүүлэгч, ОСУСУГ-ын дарга Ж.Батсайхан, БСШУС-ын яамны ахлах мэргэжилтэн, сургуулийн зөвлөлийн дарга Т.Балжинням, БГД-ийн боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нар урилгаар оролцлоо.

Зөвлөгөөнд секц, тэнхимүүдийн багш нарын болон суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, нийт 130 багш 1-12-р ангийн хичээлийн судалгааны багаар 11 илтгэл илтгэлийн уралдаанд оролцлоо. Тус илтгэлийн уралдааны шүүгчээр МХСН-ийн тэргүүн доктор Б.Хишигбаяр, МХСН-ийн захирал доктор профессор Н.Оюунцэцэг, МХСН-ийн гишүүн Хичээлийн судалгааны эксперт Д.Энхтуяа нар ажиллав. Илтгэлийн уралдаанд 1-р байрыг 8-р анги, 2-р байрыг 6-р анги, 3-р байрыг 2-р ангийн секц тус тус эзэллээ.