Даваасүрэн.Ц 2019.06.03 | Vip76.mn

Рашаант суманд 2,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эрчим хүчний дэд станц ашиглалтанд орлоо

Рашаант суманд 2,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эрчим хүчний дэд станц ашиглалтанд орлоо

Хөвсгөл аймгийн Рашаант суманд 2,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эрчим хүчний бүтээн байгуулалт хийгдэж нээлтийн туузаа хайчиллаа.

Нээлтэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон албаны хүмүүс оролцов. Тухайлбал Тариалан  сумаас  Рашаант сум хоорондын 35 кВ -ийн 50км шугам, 630 кВа чадалтай 35/10 кВ-ийн дэд станцын барилга угсралтын ажлууд хийгдсэн юм.

Ингэснээр хүчдэлийн уналтаас болж индүү, плитка ч ашиглаж чаддаггүй байсан айл өрхүүд найдвартай эх үүсвэртэй холбогдож мөн бусад үйлдвэрлэл эрхлэгчид техник тоног төхөөрөмжөө сайжруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой боллоо.

Мөн Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 720 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 35/10-ын дэд станц, 0.4, 10 кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлтийн ажил хийгдэж нээлтээ хийлээ.

Их-Уул сумын иргэд оршин суугчид маань хүчдэлийн уналтгүй найдвартай эрчим хүчтэй болсноор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд томоохон боломж нээгдлээ хэмээн ярьцгааж байлаа.