Ц.Байгалмаа 2019.06.03 | SBN ТВ

Ц.Байгалмаа: Хотын стандартыг шинэчлэх цаг үетэйгээ тулгараад байна

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа "Хөгжлийн гаргалгаа" нэвтрүүлэгт оролцлоо. 

Нэвтрүүлэгт онцолсон эшлэлүүдээс  хүргэж байна. 

  • Хан-Уул дүүрэг бол ирээдүйн хотын төв. 
  • Хөгжлийн гаргалаа бол: Төлөвлөлт нь анхнаасаа зөв байх ёстой.
  • Хот төлөвлөлтөө эргэж харж, иргэдийнхээ саналыг тусгаж, стандартаа барьж ажиллах шаардлагатай.
  • Хотын стандартыг шинэчлэх цаг үетэйгээ тулгараад байна.
  • Хот нэг стандарттай байвал амьдрах орчин тохилог, бүтээмжтэй, эдийн засгийн үр өгөөж өндөртэй байж хотын хөгжил явна. 
  • Нэгж иргэнд оногдож байгаа санхүүжилтийн дүн, хувь нэмрээс нь шалтгаалж төсөв, төлөвлөлтийг гаргаж ирэх ёстой.
  • Зөв стандарт хөгжлийг хурдасгаж, хөгжлийн_хурдыг илэрхийлж байдаг.
  • Стандарт шинэчлэгдэж байх тусмаа тухайн салбар хөгжиж байгаа нь харагддаг.
  • Улс орны хөгжил бол тухайн хувь хүний хөгжил гэж эргэлт буцалтгүй, гүн итгэлтэй боддог болсон.
  • Сэтгэлтэй үндэсний мэргэжилтэн шаардлагатай байна.
  • Иргэд шүүмжлээд зогсохгүй гар бие оролцдог болсон...

Та бүхэн илүү дэлгэрэнгүйг нэвтрүүлгийн бүтэн видеоноос хүлээн авна уу.