Мөнх-Оргил.Ц 2019.06.04 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Хавдрын үзлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөг гарах вэ?

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.06.04) хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа.

Өргөн барьсан хуулинд нас насаар нь ялгаад, эрсдэлийн үнэлгээ хийгээд,  үзлэг шинжилгээг тодорхой заасан байсан. Ажлын хэсэг энэ заалтыг бүхэлд нь хасаад "Монгол улсын иргэнийг хорт хавдарын эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оншилгоонд заавал хамруулна" гээд багцалчихсан байна. Бүх насны хүмүүс бүх төрлийн хавдрын шинжилгээнд хамрагдах болж байна уу?

Эрсдэлээ тооцоод эрэгтэй, эмэгтэйгээр нь, насаар нь гэж тогтоож  өгвөл зардал багатай санагдаж байна. Зардал мөнгөний тооцоогоо гаргасан уу? Хэдэн төгрөг гарсан бэ?

Санаачлагч жилд 80 тэрбум гэж заасан байсан. Ажлын хэсэг болохоор эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд дутсаныг нь улсын төсөвт суулгана гэсэн байна. Эрүүл мэндийн сангаас хэдэн төгрөг гарах вэ? Улсын төсвөөс  хэдэн төгрөг гарах вэ?