Б.Дэлгэрсайхан 2019.06.05 | МҮОНТВ

АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэг 2020 онд ашиглалтад орно

АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэг 2020 онд ашиглалтад орно

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын эрүүл аюулгүй, ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэн стандартад суурилсан үйлчилгээг хэрэглэгч бүрд хүргэнэ” гэсэн зорилтын хүрээнд Сайншанд сумын 2 дугаар багт АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн хүчин чадалтай, эко цэцэрлэгийн барилгын шавыг өнөөдөр /2019.06.05/ тавилаа.

Цэцэрлэгийн барилгын ажлыг "Монголиан пропертис" ХХК гүйцэтгэх бөгөөд 2020 онд ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Шав тавих ёслолын арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клэчэски, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, БСШУСЯ-ын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон зочид төлөөлөгчид оролцлоо.

Мөн 2017 онд АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн хүчин чадалтай, жишиг цэцэрлэгийг Замын-Үүд суманд ашиглалтад оруулсан юм.