Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.06.05

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа.

Ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд тусган Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.     

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Ийнхүү Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо