С.Бямбацогт 2019.06.05 | TV9

“Захчин түмний наадам”-д таван сумын 70 орчим өв тээгч оролцжээ

 Ховд аймгийн Мөст сумын ЗДТГ, Сандаг сан хамтран “Захчин түмний наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Ховд аймгийн нийт хүн амын 30 гаруй хувийг захчин ястан эзэлдэг бөгөөд Алтай, Манхан, Мөст, Зэрэг, Үeнч суманд амьдарч байна. Эдгээр таван сумын 19-80 насны 70 орчим язгуур урлагийн өв тээгч уг наадамд оролцож, захчин ардын дуу, бүжиг, хуур цуур, eрөөл магтаал, бий бийлэг, аман яриа зэрэг 6 төрлөөр өрсөлдөв.