Занданшатар.Г 2019.06.06 | Vip76.mn

Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаан болон өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн тул өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй.

Г.Баясгалан 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

Тус томилгоотой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 78,3 хувийн саналаар дэмжлээ.