Бямбацогт.С Занданшатар.Г Лүндээжанцан.Д 2019.06.06 | Vip76.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өргөн барилаа.

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан жилийн тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан.  Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулжээ.

Тэрбээр, "Энэхүү хуулийн өөрчлөлтийг хийснээр, 2000 онд оруулсан долоон нэмэлт өөрчлөлтийг засаж, залруулна. Хуулийн төсөл батлагдсанаар, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн тогтолцоо сайжрах юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагыг иргэд сонгодог болно. Хуулийн төслийг нэр бүхий 63 гишүүн хамтран боловсруулсан" хэмээв.

 УИХ-ын дарга Г.Занданшатар:

"Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх санаа нэг өдөр бий болоогүй.Энэ ажил 20 гаруй жил үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд. Гавьяат хуульч Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэгт талархалж илэрхийлж байна. Асуудалд улс орон, иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, салбар, улс төрийн эрх ашгаас ангид байж, улс орноо гэсэн хоёргүй сэтгэлээр хандахыг хүсье.

Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэд, судлаачид төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг гаргаж байсан. Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнийг маргах аргагүй. Бид өнөөдөр дордуулсан долоон өөрчлөлтийг засч парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах эрхэм харуиуцлагатай нэн чухал үйлсэд тань амжилт хүсье" гэсэн юм.