Б.Бат-Эрдэнэ 2019.06.06 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг нэг талд гаргах хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаан 10цаг 20 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллийг танилцуулав.

Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хөдөө аж ахуй тэр дундаа малчидын өмнө тулгамдаж байгаа цөлжилт, бэлчээрийн доройтолтын асуудалтай холбогдуулан би асуулга тавьсан. Асуулгын хариуг авч яаралтай Их хурлаар хэлэлцүүлмээр байна. Энэ дээр УИХ-ын дарга анхаарч өгнө үү.

Би Д.Тэрбишдагва гишүүний ахалсан Оюутолгойн ажлыг шалгах ажлын хэсэгт орж ажилласан. Энийг нэг талд багтааж шийдвэр үр дүнд хүргэхгүй бол гишүүд иргэдийн өмнө гараад мундаг юм яриад байдаг. Ойлголт тал бүрд өөр байгаад байна. Тиймээс ажлын хэсгийн шалгалтыг нэг мөр болгомоор байна.