2019.06.06

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулиа өөрчлөх гээд байгаа гишүүдэд иргэд хариуцлага тооцох хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаан 10цаг 20 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллийг танилцуулав.

Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Болгоомжилсон үүднээс хэлэх зүйл байна. Одоо баяр дөхөөд эхэлсэн. Үндсэн хууль руугаа гар дүрчих гээд л эхэллээ дээ. Чуулганы дэгийн тухай хуулийг янз бүр болгох гээд, хүн үхтлээ УИХ-ын гишүүн байх шаардлагагүй. Цаг хугацаа хүнийг хязгаарлана. Залуу үе төрж гарна. 

Улайраад л хамгийн олон сонгогдсон нь манлайлаад л сүргийн тэргүүн болж ямаа шиг авирлан Үндсэн хууль руугаа гар дүрэх гээд гүйж байна. Үндсэн хуулийг анх баталсан хүмүүс  та биднийг бодоход нийгмээсээ шалгарсан, мөнгөнд автаагүй ийм үед хийсэн. Гэтэл бид сайжрууллаа гээд долоо дордуулсан.

Одоо 70 дордуулах гээд улайрч байна.  Энэ нөхдүүдийг ард түмэн сонгуулиар очихоор нь хусах хэрэгтэй шүү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, зүтгүүлж байгаа гишүүдийг сайн тогтоох хэрэгтэй. Тэгээд сонгуулиар очихоор нь хариуцлага  тооц. Надад үүнээс өөр арга алга. Би цөөнх болох байх. Хэлэх үгээ хэллээ.