2019.06.06

СХД-ийн VI хороонд 640 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль баригдана

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд 7500 м2 талбайд 2019 оны улсын төсвөөр 640 хүүхдийн сургууль баригдахаар газар чөлөөлөлтийн ажил нь хийгдсэн.

2019-2020 оны хичээлийн жилд тус хороонд анх удаа ерөнхий боловсролын сургууль баригдахаар барилгын зураг төсөв нь бэлэн болоод байна. Сургуулийн барилгын ажил 7 дугаар сард эхэлнэ.

Мөн 4 дүгээр хороонд байрлах халуун усны барилгыг 226 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн зориулалтаар өөрчлөн засварлахаар олон улсын байгууллагатай хамтран барилгын засварын ажлыг эхлүүлээд байна.

Өргөтгөл ашиглалтад орсноор тухайн хорооны 100 гаруй хүүхэд багачууд 2019 оны хичээлийн шинэ жилд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.