Бямбацогт.С Нямбаатар.Х Учрал.Н Энх-Амгалан.Б Гарамжав.Ц Л.Энхболд Л.Мөнхбаатар 2019.06.06 | Vip76.mn

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, баталлаа.

Тус төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Л.Энхболд нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн юм.

Төслийг эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмэн, төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.