Б.Бат-Эрдэнэ 2019.06.06 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Баялгийн тэгш шударга хуваарилалт хийе гэж байгаа бол Оюутолгойгоос эхлэх хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банканд барьцаалсны төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. 49 хувьтай холбоотой санхүүгийн асуудлыг дахин татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй байхын төлөө ажиллах ёстой.

Тухайн үед ажиллаж байсан хүмүүс ерөнхий сайдаас эхлүүлээд хариуцлагатай ёс зүйтэй байсан бол Оюутолгойн гэрээг Эрдэнэтээс сайн хэмжээнд хийх боломж байсан. Энэ гэрээ бол санхүүгийн цэвэр луйврын гэрээ байсан гэдгийг тогтоосон. Бид нийгэмд шударга ёсыг тогтооё, Монголчууд баялгийн эзэн байя, тэгш шударга хуваарилалт хийе гэж байгаа бол энэ ажил Оюутолгойгоос эхлэх хэрэгтэй.

Үе үеийн Эрдэнэтийн дарга нар дандаа том толгойтой байсан. Энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхэд байгаагүй. Одоо ч алга байна. Мөн хамгийн үнэтэй хороололд 4,7 тэрбум төгрөгөөр хаус авчхаад байгаа гэж яригдаж байна. Энэ дээр дор дор нь шалгаад хариулт өгч баймаар байна.