Ц.Даваасүрэн 2019.06.06 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Ард түмний гараас төрийн эрх мэдлийг булаах үйлдэл хийлгэхгүй байх ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаан болон өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн тул өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Сонгогдож байгаа хүн бол төрийн албанд олон жил бэлтгэгдсэн төрийн жинхэнэ албан хаагч мөн байх. Хувь хүний төлөвшил, ёс суртахуун, зарчим нь ямар гэдгийг би сайн мэдэхгүй. Сая ЗГХЭГ-ын дарга нь сайн зүйлс хэлж байна. 2 жилийн хугацаанд хамт ажиллахад илүү сайжрах шаардлагатай гэж харсан. Үндсэн хуулийн манаачаар очих гэж байгаа хүн хуулийн зөрчилтэй аливаа зүйлийг гаргадаггүй байх ёстой. Бусдын захиа даалгаварыг биелүүлэгч байх ёсгүй юм.

Маш эгзэгтэй үед та ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байна. Ингэхдээ сайн сайн зүйлс их оруулж байгаа гэж байна. Гуя дагаж хүзүү гэж муухай юм яваад байна. Сонгуулийн тогтолцоогоо сонгуулийн хууль бүрээр өөрчилнө гэж байна. Ардчилсан хувьсгалаар ганц л юм ард түмэнд очсон. Бусдаар бол хүнд нөхцөлд оруулсан. Энэ бол Сонгох эрх. Одоо үүнийг нь намын нэрээр авах гээд байна. Яаж ийгээд намын нэрийг сонгуульд оруулах гэж байна. Энэ бол Үндсэн хуулийн төрийн эрх. Овоо үарчимтай дугардаг байсан хүн ч энэ өөрчлөлтийг дэмжчихсэн явж бйна.

Удахгүй баяр болох гэж байна. Баяраар үүнийгээ явуулах гэж байгаа ч чадахгүй байх гэж бодож байна. Энэ Их Хурлын 41 гишүүн шинээр сонгогдсон. Цус сэлбэгдсэн Их Хурал учраас анх сонгогдсон гишүүд намын нэрийн ард үлдэж чадахгүй байх. Багтах ч үгүй. Тиймээс та нар маань ухаантай хандах байх гэж бодож байна. Яагаад ард түмнээрээ очоод шүүлгэчихэж болдоггүй юм. Яах гэж нэр нүүрээ барсан юм бэ? Ард түмнээр шүүлгэхийх буруу байхгүй.

7 өөрчлөлтийг засах гэж байна гээд ийм зүйл шургуулах л гээд байна даа. Үүн дээр хатуу байх ёстой. Энэ бол Үндсэн хуулийн эргэлт, төрийн эргэлт болох гээд байна. Ард түмний гараас төрийн эрх мэдлийг булааж авах гээд байна. Бид үүнийг эсэргүүцэж чадахгүй бол ҮХЦ-ийн гишүүд үүнийг анхаарах ёстой шүү. Бид цаг нь болохоор тэтгэвэртээ гараад сонгогч болно. Тиймээс сонгох эрхээ авч үлдэхийн төлөө та анхаарч сонгох эрхтэйгээ үлдэх хэрэгтэй."