Бат-Эрдэнэ.Б 2019.06.06 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төсөлтэй холбодуулж нийслэлийн аюулгүй байдал хот төлөвлөлтөд анхаараарай

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуучин тогтолцооны үед Зэвсэгт хүчний гүйцэтгэн цэнэглэсэн сум галт хэрэгсэлийн асар их нөөц байгаа. Тэгэхээр бид тэр чигээрээ аюул дээр сууж байгаа гэсэн үг.

Улсын нийслэлийн ойролцоо энэ хадгалагдаж байгаа. Тодорхой хэмжээгээр зайлуулсан шилжүүлсэн боловч аюулгүй болгох ажиллагааг эхлүүлээд ОХУ-тай харилцаагаа арай өөр хэмжээнд гаргаад үйлдвэр байгуулаад явж байсан. Энэ дээр анхаараад явах хэрэгтэй.

Гэр хороолол өнөөдөр бодит байдал дээр гал түймэр гарахад орох гарах боломж ямар байгаа билээ. Арав алхаад энэ олон ШТС-ууд байна хүн амаас талаас илүү хувь нь оршин суугаа нийслэлийн эдгээр асуудал дээр анхаарай.