Ц.Гарамжав 2019.06.06 | Vip76.mn

Ц.Гарамжав: Монгол Улсын эдийн засгийн гол "араг яс"-ны нэг бол ЖДҮ эрхлэгчид юм

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

"Монгол Улсын эдийн засгийн гол "араг ясны" нэг бол ЖДҮ эрхлэгчид юм. Энэ хууль гарснаар салбарын бэрхшээл, хөрөнгийн эх үүсвэр, чиглэл, аргаа олохгүй байгаа үйлдвэрлэгчидэд боломж олгож байгаа юм. Ажиллаж байгаа хүний тоогоор нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч гээд ангилал тогтоосон нь их чухал юм.  

Хуульд санхүү мөнгөний эх үүсвэр, дэмжлэгийг хэрхэн зохицуулсан бэ? Жишээлбэл 30 сая төгрөгийн зээл хаанаас авах уу? тэгвэл 300 сая төгрөгийн зээлийг хаанас авах вэ? Цаг хугацааны хувьд ч ЖДҮ хөгжих нь эдийн засгийн дархлаа сул үед маш чухал үүрэгтэй. ХБНГУ-ын хувьд ч дайны үед энэ салбараа хөгжүүлж чадсан байсан учраас өлсөхгүйгээр хөгжиж чадсан.

Манай улс ЖДҮ-дээ хамгийн наад зах нь МАА салбарт сүү, сүүн бүтээгдэхүүнээ боловсруулах, экспортод гаргах боломж байгаа юм. Энэ чиглэлд хуулийн зохицуулалт юу байна вэ?"

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийнхэн хариуллаа.