2019.06.06

Х.Нямбаатар: Соён гэгээрүүлэх ажил хиймээр байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлүүдийн чиг үүрэг өөрийн гэсэн хөрөнгө санхүүтэй байдаг. Хуулин дээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэр үүргүүд нь зөрчил хянан шалгуулах байгууллагуудад давхар харьяалуулна гээд заасан байгаа.

Энэ хууль батлагдаж гараад хэд хэдэн журам гарах байх. Энэ журмуудаараа холбогдох байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн байгууллагуудын үйл ажиллагааны төрөл дээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг хамаатуулж хийлгээрэй.

Би өмнөх 4 жил Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Энд нэг шударга бус зүйл нь хүү торгуулийн орлогийн 40 хувийг орон нутагт шилжүүлнэ гэдгийг аймаг нийслэл шилжүүлдэггүй. Үүнийг санхүүжилтийнхээ журман дээр тодорхой болгож өгөөрэй. Мөн хамгийн чухал нь