2019.06.06

О.Баасанхүү: УИХ-ын тогтоол 2 хүнд хамаатай юу? өргөн хүрээнд хамаарах уу?

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэдээс асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Тогтоолын 1.5-д Хуулийн хяналтын байгууллагаас хууль зөрчин гэмт хэрэг тулган хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял эдэлж байгаа иргэдийн эрхийг хангах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах... гэсэн байна. Би юу асуух гээд байна гэхээр...

1. Хууль хяналтын байгууллагаас тогтоосон гэдэг нь юу гэсэн үг вэ?

2. Хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авна уу гэсэн байна. Хуулийн хүрээнд яг ямар арга хэмжээ ав гэсэн үг вэ?

Тагнуулын ерөнхий газраас асуухад захиалагчийг олох эрүүгийн хэрэг явж байгаа гэдэг. Ерөнхий прокуророос асуухаар гүйцэтгэгчийг тогтоосон учир захиалагчийг олох ажиллагаа эрчимтэй явж үр дүнтэй байгаа гэдэг.

Би энэ хүмүүсийг хэрэг хийгээгүй байх гэж бодож байгаа. Эрдэнэт хот нь 100 мянга орчим хүн амтай учраас сонин зүйл сонсогдож байна. Энэ хүмүүс 2 хэргийн ял авсан санагдаж байна. 4 хүнийг шатааж амь насыг бүрэлгэсэн. Галдан шатаах хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгээд шүүх шинжилгээний дүгнэлт гаргах, шинжээч тогтоох, хамгийн гол нь эрүүгийн хэрэг үүсгээд эцэслэн шалгах ёстой. Гэтэл 2005-2006 онд ийм хүн амины хэрэг тогтоогдоогүй гээд прокурорт мэдээлэл очоод тагнуул шалгаж байгаа.

Эрүүдэн шүүх нь буруу. Залхаан цээрлүүлсэн үү, эрүүдэн шүүсэн үү, гэмт хэрэг хийсэн хийгээгүй гэдгийг шүүх тогтооно. Би 8-9 хүнийг эрүүгийн хэрэг үүсгээд ял зэм өгөх тухай яригдаад шүүх тогтоох гээд явж байна гэж ойлгож байгаа. МҮОНТ-ээр аймшгийн бичлэг нь гарсан. Олон хүн надруу холбогдсон.

УИХ-ын тогтоолын зорилго нь тэр 2 хүнд зориулсан тогтоол уу? өргөн хүрээнийх үү? гэдгийг тодорхой хэлж өгнө үү?"