2019.06.07

Л.Болд: Стратегийн ордуудаа Монголчууд өөрсдөө эзэмшиж, ашиглах ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаанаарЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Захиргааны ерөнхий хуульд хориг тавих гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлигын хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг хаагдсан юм. Энэ нь өөрөө нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Өнгөрсөн 6-7 сарын хугацаанд Монголын нийгэм өөрчлөгдсөн. Бүх тогтолцоо цоо шинээр бүрдэж байгаа. Үнэн, шударга ёсыг хамгаалдаг хүмүүс олон болсон. Ерөнхийлөгчийн энэ хориг УИХ-ыг гаргасан шийдвэр нь үнэн эсэхэд туршиж байна гэж үзэж байна. Эрдэнэтийг үнэхээр авсан нь үнэн үү худлаа юу гэдгийг харж байна. Одоо картаа сугалаад, эсвэл танхимд орхиод Эрдэнэтийг буцаах замыг шулуудуулж өгч байгаа гишүүдийн нэрийг ил болгоорой. Ирцээр далимдуулж Эрдэнэтийн шийдвэрийг буцаах гэж байна. Цаанаа сайхан ариун юм ярьж, иргэнээ хамгаалаад байгаа юм шиг яриад байна. 1 энгийн иргэн лицензээ хамгаалуулаад энэ Захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулсан тохиолдол байхгүй. Дандаа авлига өгсөн, мафи, улс төрийн бүлэглэлийн талд шийдвэр гардаг. Тэгвэл яах гэж УИХ, Засгийн газрын байгуулдаг юм. Энэ 2 ямар ч хэрэггүй болоод байна. Эндээс гарч байгаа шийдвэр ард түмний шийдвэр байдаг. Эрдэнэтийг төрд буцааж ав гэж шийдвэр гарсан. Олон жил цааргалсан. Одоо хулгайн замаар ар хударгаар нь шийдвэр гаргах гэж байна. Монголчууд бүх стратегийн ордуудаа алдах ийм нөхцөлрүү орлоо. 

Дараа нь Д.Сүхбаатарын талбайруугаа хараарай. Ард түмэн та нарт хариу барина. Өнөөдөр НҮБ-д хүртэл худлаа мэдээллээр хангаж байна. Монгол Улс Эрдэнэтийг Монголын ард түмэн авснаараа Монгол улс дэлхийд шившиг болж байгаа юм байх. Монголчууд стратегийн ордуудаа өөрсдөө эзэмшиж, ашиглах ёстой. Үүнийг дэлхийн аль ч тавцанд хамгаалж чадна.

Үндсэн хуулийн цэцэд Ж.Батзандан гишүүн бид 2 хуулийн байгууллагын удирдлагуудыг ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамтарч өөрчлөх саналыг оруулдаг хуулийг цэцэд өгсөн. Түүнийгээ хамгаалахр очих гэж байна. Үүнийг МАНАН бүлэглэл ухраагаад үзээрэй. Үүний дараа бид хариугаа өгнө."