Б.Дэлгэрсайхан 2019.06.09 | Vip76.mn

Говьсүмбэр аймагт 240 айлын орон сууц барина

Говьсүмбэр аймгийн ард иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний төвтэй 240 айлын орон сууцны цогц барилгын шав тавих ёслол боллоо. 

Ёслолд УИХ-ын гишүүн Г.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг дарга Г.Батсуурь болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Энэ онд орон сууцны цогцолборын дэд бүтцийг шийдвэрлэхэд улсын төсвөөс 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна.

Барилгын хувьд 60 айлын 4 орон сууц, үйлчилгээний төв, авто зогсоол гэсэн цогцолбор баригдахаар зураг төсөл хийгдсэн байна.

Барилгын гүйцэтгэгчээр Дорноговь аймагт 1100 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан “Гантулга трейд” ХХК ажиллана.