Р.Дагва 2019.06.11 | Eagle ТВ

Зарим хороог хуваахыг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэн, Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулах саналыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.