Мөнх-Оргил.Ц 2019.06.11 | Vip76.mn

Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.06.11/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

2012 онд Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон бөгөөд өдгөөг хүртэл Өмгөөллийн бие даасан хуульгүй явж ирсэнийг тэрбээр танилцуулгын эхэнд онцолсон. Үүнээс болоод өмгөөллийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт задарсан, үүнийг дагаад өмгөөллийн үйл ажиллагаа асар ихээр доголдох байдал бий болсон учир хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.