Ганбаатар.Ж 2019.06.11 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Хуулиар зохисгүй харилцааны асуудал цэгцлэгдэх үү?

Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.06.11/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Зарим шүүх хурал дээр өмгөөлөгчийн эрх мэдэл тун тааруу байдаг шүүгч чи суу, бос, ингэж хэл гэх шахуу юм болоод л шүүхм хурал дуусдаг. Энэ хууль батлагдсанаар энэ байдал дээшлэх үү? Барууны хууль эрх зүйн байдал тэгширсэн улсуудад өмгөөлөч шүүх хуралд нилээд давуу эрхтэй харагддаг. Манайд ийм болж чадсан уу?

Өмгөөлөгчийн хөлс гэдэг дээр ямар нэгэн хэмжүүр тавьж өгсөн зүйл энэ хууль дээр байгаа юу? Шаардлагагүй хоёр хүн хоорондоо тохироод болноо гэсэн байдлаар хандаж байгаа юу?