Энхболд.Н 2019.06.11 | Vip76.mn

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны өнөөдийн/2019.06.11/  нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо..

Тус хуулийн төслийг /2016.12.28/-ны өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.

Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн болно. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл  эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 39, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна. Тийм учраас энэхүү хуулийн төслийг баталсан байна.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. энэхүү хуулийн төслийг УИХ-аас хуулийг баталснаар телевизүүдийн монгол контентыг нэмэгдүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ илүүтэй гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, телевизүүдийн монгол контентийн чанар сайжрах, эрүүл өрсөлдөөн бий болох, монгол соёлын дархлаа бий болох мөн монгол хүүхдүүд телевизээрээ дамжуулж зөв хүмүүжил, хандлага үүсэх нөхцөлийг хуулиар зохицуулдаг болно гэж төсөл санаачлагчид тайлбарлаж буй юм.