Бямбацогт.С 2019.06.11 | Vip76.mn

Улсын их хурлын гишүүн С.Бямбацогтыг ТББХ-ны даргад дэмжлээ

Улсын их хурлын гишүүн С.Бямбацогтыг ТББХ-ны даргад дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.06.11/ тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлжээ. С.Бямбацогт гишүүний намтрыг тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

ТАНИЛЦУУЛГАД:

  • 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль
  • 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засаг
  •  2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч
  •  2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  •     1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал
  •     2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал
  •     2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах                  зөвлөлийн дарга
  •     2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч
  •     2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  •     2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  •     2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  •     2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  •     2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ

  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэлх гишүүн байгаагүй тул С.Бямбацогтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулснаар баталгаажих юм.