Шинээр баригдаж буй хороолол, хотхонд сургууль, цэцэрлэгийг төлөвлөж барихаар болов
2019.05.29

Шинээр баригдаж буй хороолол, хотхонд сургууль, цэцэрлэгийг төлөвлөж барихаар болов

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөлтөөр шинээр баригдаж буй хороолол, хотхонд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгддөг боловч барилга угсралтын явцад төлөвлөлт өөрчлөгдөж сургууль, цэцэрлэггүй хороолол, хотхонууд баригдаж, ашиглалтад орж байна.

Тухайлбал,гээс эдгээр хорооллын оршин суугчдын хүүхдүүд Улаанбаатар хотын бусад хэсгийн сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа нь сургууль, цэцэрлэгийн хэт ачаалал үүсгэх, хотын замын түгжрэл бий болох үндсэн шалтгаан болж байгаа юм. 

Цаашид шинээр баригдаж буй хороолол, хотхонд сургууль, цэцэрлэгийг зайлшгүй төлөвлөж бариулах талаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа дараах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөн байна. 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт:

Шинээр баригдаж буй орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн төлөвлөгөөнд Монгол Улсын “Хот,тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг зайлшгүй төлөвлөж, хэрэгжилтийг чанга мөрдөж ажиллах;

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд:

Шинээр баригдахаар батлагдсан орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн газрыг хороолол, хотхоны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө Нийслэлийн Боловсролын газрын нэр дээр шилжүүлж, батлуулах.