Д.Оюунхорол 2019.06.10 | Vip76.mn

Эмч сувилагчид унаатай боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, 3, 7 (Сансар хороолол) 2, 21, 27 дугаар хороод (Дарь-Эх) нь 58 мянга орчим хүн амтай, 16 мянга орчим өрхтэй, цэцэрлэгийн насны 6000 гаруй, сургуулийн насны 10 мянга орчим хүүхэдтэй, 5000 орчим ахмад настантай. Нийт өрхийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна.

Нэг хорооны 10-18 мянган иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй үзүүлж байдаг өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанаржуулахад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол цаг ямагт анхааран ажиллаж ирсэн.

Тэрээр өнөөдөр /2019.06.10/ Ганц худгийн аманд байрлах 21-р хорооны “Ачит сайхан” ӨЭМТ-д шинэ автомашин гардуулж өглөө. Уул хад даван, ус шавар туулан ард иргэддээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч сувилагчид ийнхүү унаатай боллоо.