Х.Нямбаатар 2019.06.11 | Vip76.mn

Хууль зүйн байнгын хорооны даргад Х.Нямбаатарыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны даргад Х.Нямбаатарыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.06.11/ хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж хэлэлцлээ.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
  • 1996-2002 онд Орхон Их сургуульд,
  • 2006-2008 онд Цагдаагийн академид /Хууль сахиулахын Их сургууль/,
  • 2008-2012 онд Удирдлагын Академид суралцаж төгсчээ. Хуульч, боловсрол судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын докторант зэрэгтэй.2000 оноос Орхон Их сургуульд хуулийн салбар шинээр нээгдэхэд нь тэндээ Төр эрхзүйн онолын багшаар 7 жил ажиллаж ажлын гараагаа эхэлжээ.
  • 2007-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр ажилласан байна.
  • 2009-2012 онд СХД-ийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, даргын үүрэгч гүйцэтгэгч, дараа  нь 2012 оноос ИТХ-ын дарга гэх мэтчилэн шат дараатай төрийн албыг хашжээ.

СХД-ийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн, НАМЗХ-ны холбооны дарга, МАН-ын дэд дарга, тэргүүлэгч, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчийн сонгуульт ажилтай.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, тодруулга авах шаардлагагүй гэж үзсэн тул санал хураалт явуулахад олонх дэмжлээ.