Б.Мөнхцэцэг 2019.06.11 | Vip76.mn

Хамтдаа шийдье аян СХД-ийн 25 дугаар хороонд боллоо

Хамтдаа шийдье аян СХД-ийн 25 дугаар хороонд боллоо

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санаачилгаар өрнөж буй “Хамтдаа шийдье” арга хэмжээ тус дүүргийн 25 дугаар хороод боллоо.

Уулзалтад тус хороодоос сонгогдсон миний бие Б.Мөнхцэцэг, Төлөөлөгч Ц.Болормаа болон дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, Засаг даргын эрхлэх хүрээний харьяа байгууллагуудын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож иргэдээс тавьсан санал хүсэлтийг мөн бичгээр хүлээн авч зохих хариултуудыг өгч, зарим шийдэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Иргэдийн санал хүсэлтийн дийлэнх нь газар эзэмших болон өмчлөх эрх, дэд бүтэц тохижилт, бүтээн байгуулалт, зам талбай, халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг асуудлууд байсан бөгөөд иргэдийн санал хүсэлтийг судлан шийдвэрлэх талаар арга хэмжээг авч хариу мэдэгдэж, цаашдын бодлого шийдвэртээ тусган үр дүнг хорооны иргэдэд эргэн мэдэгдэх болно гэлээ.