Чинзориг.С 2019.06.11 | Vip76.mn

С.Чинзориг сайдын өглөөний цай ажил хэрэгч байлаа

ХНХ-ын сайд С.Чинзориг өнөө өглөө /2019-06-11/-ний цайгаа сэтгүүлчидтэй хамт уулаа. "Ажил хэрэгч өглөөний цай" нэртэй арга хэмжээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгч телевиз, өдөр тутмын сонин, цахим сайтуудын захирал, эрхлэгч, редакторууд, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр бичдэг сэтгүүлч 60 гаруй хүн оролцсон.

Уулзалтаар гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар олон нийтийг мэдээллээр хангах чиглэлд хэрхэн хамтран ажиллах, юун дээр түлхүү анхаарах вэ гэдгийг ярилцаж, ажил хэрэгч санал солилцсон юм.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанууд хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн үнэ цэн, эцэг эхийн үүрэг хариуцлага, төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны талаар чухал санал хэлж, санаачилга гаргасан байна.

Мөн цаашид анхаарч ажиллах асуудлуудыг ч хөнджээ. ХНХЯ хүүхэд, гэр бүлийн асуудлаар бодлого, үйл ажиллагаа, туршлага, дадлагаа нэгтгэн лобби бүлэг байгуулах, олон нийтийг эерэг мэдээлээр хангах, нөлөөллийн ажлын төлөвлөгөө гаргах, хэвлэл мэдээллийн байгууллагууд сайн контентын санаа нийлүүлэх зэрэг олон зүйлийг хийхээр тохирлоо.