Л.Оюун-Эрдэнэ Л.Болд 2019.06.12 | TV5

Нийгэмд дуулиан тарьсан томоохон 10 орчим хэрэг эхнээсээ шүүхэд шилжиж эхэлсэн

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаа хөгжлийн банкны ТУз ын дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй удирдлагууд хууль зөрчиж худалдан авсан, Жастын Батхүү тэргүүтнүүд 51 хувийг гадны банкинд тавьж их хэмжээний мөнгө зээлсэн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан хүмүүсийг ТЕГ ын дарга асан Б.Хурц тэргүүтнүүд эрүүдэн шүүсэн, Хөгжлийн банк болоод томоохон бондуудын мөнгийг салхинд хийсгэсэн зэрэг нийгэмд дуулиан тарьж эрх баригчдын дунд хэрүүлийн сэдэв болсон хэргүүд эхнээсээ шүүхэд шилжиж эхэлжээ.