“Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд” ОУ-ын бага хуралд оролцлоо
2019.06.12

“Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд” ОУ-ын бага хуралд оролцлоо

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг МУИС-ийн Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн тэнхмийн 60 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

Тэрээр "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавьсан юм. 

Өдгөөгөөс 60 жилийн өмнө Монгол Улсын ууган их сургуульд дээд боловсролтой эдийн засагч, түүний дотор төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр оюутан элсүүлэн сургаж эхэлсэн нь тухайн үеийн нийгмийн захиалга байсан билээ. Энэ мэргэжлээр суралцаж төгссөн мянга мянган эдийн засагч, төлөвлөгчид улс орныхоо хэрэгцээт бүх газарт, төлөвлөлтийн бүх шатанд үр бүтээлтэй ажиллаж, улс орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн. 

Одоо ч төрийн алба, хувийн хэвшилд энэ үйл хэргээ үргэлжүүлж яваа мянга мянган төгсөгчийн нэг нь С.Чинзориг сайд билээ. Тиймээс энэ хуралд оролцож, илтгэл тавих саналыг дуртайяа хүлээн авсан бөгөөд энэ чиглэлд өөрийн санал бодол, байр суурийг илэрхийлсэндээ баяртай байгаа тухайгаа хэлжээ.