Цогзолмаа.Ц 2019.06.12 | Vip76.mn

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гаргасан горимын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.

Хуулийн төслийн талаарх АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж хариулт авлаа. Ингээд байнгын хорооноос гаргасан горимын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлая гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 71,1 хувийн саналааар хууль батлагдлаа.