А.Сүхбат 2019.06.12 | Vip76.mn

А.Сүхбат: Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо хоёр нэгдэх үү?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат хэд хэдэн асуудлаар асуулт асуулаа.

"Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Хэдэн асуулт байна. Өмгөөлөгчдийн холбоо болон Хуульчдын холбоог нэгтгэх талаар зохицуулалт орсон уу? Тэтгэвэрт гарсан шүүгч, прокурорууд  өмгөөлөгч хийж болох уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа.

"Хууль батлагдсанаар дээрх хоёр холбоо  нэг холбоо болно гэсэн ойлголт байхгүй байгаа. Тус тусдаа үйл ажиллагаа явуулна.