Б.Бат-Эрдэнэ 2019.06.12 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулиа баталж, санг яаралтай байгуулах ёстой

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гаргасан горимын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэн:

"ЗГХЭГ-ын даргаас асууя. Баялгийн сангийн тухай хуулиа тодорхой болгоод, санг байгуулаад, тодорхой болгоод стратегийн ордуудаа цэгцэлнэ гэсэн. Стратегийн ордуудыг Оюутолгойтой адил байдлаар хувийн хэвшил авчихсан. УИХ-аас тогтоол баталж, тодорхой чиглэл өгөөд гаргасан байтал тухайн үеийн ажил хариуцсан нөхөд еэвэнгийн талыг эргүүлдэг шиг өндөр хүүтэй зээл авчихсан. Одпоо зээлээс нь бид босохгүй байна. Яг ийм зарчимаар хувийн хэвшилд стратегийн ордуудаа өгөөд байгаа. УИХ-д оруулж ирээд л 34 хувийн хөрөнгө гаргана. Улс чадахгүй учраас төслийг компанид өгте гэж нилээд хэдэн ордыг явуулсан. Үүнийг яаж эргүүлэн авах вэ?

Баялгийн сангийн хуулийн тэргүүнд Оюутолгойн луйврыг засах ажил байгаа. Ажлын хэсэг гарсан. Нийгэмд шударга ёс тогтооно, баялгийн тэгш хуваарилалтыг хийнэ, Монгол Улс, ард иргэд нь газрын баялагтаа эзэн байя гэвэл Оюутолгойгоос эхлэх ёстой.

115 сая ам.долларыг бууруулаад 40 сая доллараар хаасан гэдэг бол бахархаад байх гавьяа биш. 40 сая ч их мөнгө. Эрдэнэтийн эрсдлийн сангаас гаргасан энэ мөнгөө эргүүлэн авах ёстой хүнээс авах ямар арга байгаа вэ? "