Учрал.Н 2019.06.13 | Vip76.mn

Н.Учрал: Хэнтийн 42 дугаар тойргийг би төлөөлье

Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал:

Цэцийн шийдвэрийг дэмжихгүй. Үнэхээр харамсаж байна. Төлөөллийн зарчим алдагдлаа. Хэнтийн 42 дугаар тойргийн Өндөрхааны хүүхэд би. Өнгөрсөн хугацаанд төлөөллийн зарчим алдагдсанаас асар олон зүйл орхигдсон.

Би Өндөрхаан аймгийн төвд олон ажиллаж байсан, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Хэнтий аймгийн төв дээр кино театр, сургууль барьсан. Дандаа уулзалт хийдэг уулзах бүрт залуучууд УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэж хэлж байна. Нөхөн сонгуулийг маргааш ч хийж болно. Маргааш хийчих, Хэнтийчүүд хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Сурталчилгаагаар яах юм бэ?

Хэнтийчүүд өөрсдөөсөө ч хэдэн төгрөг гаргаад сонгуулиа хийж чадна. Сонгуулийг яаралтай хиймээр байна. Хэнтийчүүд  төлөөлөлтэй болгож өгөөч гэж үргэлж надад хэлсээр ирсэн.

Нөхөн сонгууль хийх арга замыг Хууль зүйн байнгын хороо хийх  хэрэгтэй. Хэнтийчүүдийг төлөөлөлтэй болгож өгөхгүй юм бол үлдсэн хугацаанд   би давхар  Хэнтийчүүдийг  УИХ-д төлөөлье.